Төрийн алба хаагчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-09-14 13:07:11

Эрүүл мэндийн яамнаас орон нутагт эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилтын хүрээнд “Баруун түрүү” өрхийн эрүүл мэндийн төв сарын аяныг зохион байгуулж байна. Эрүүл мэндийн сарын аян 09-14-өөс 10-14-ийг хооронд үргэлжилнэ.

Үзлэгт Төв аймгийн төрийн албан байгууллагын алба хаагчид хамагдана. Энэ удаагийн эрүүл мэндийн үзлэг Төв аймгийн Зуунмод сумын төрийн алба хаагчид хамрагдаж байгаа юм. Үзлэгээр төрийн алба хаагчдын артерийн даралт болон зүрхний бичлэг, элэгний B, C вириус мөн хеликобактери зэргийг газар дээр оношлон зөвлөгөө өгч байна.

“Төрийн алба хаагчид ажлын найман цагаар ажилладаг учраас тэр болгон эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй авч чаддаггүй” талаар “Баруун түрүү” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Энхцацрал хэллээ. Тэрээр мөн “анх удаа элэгний B, C вириусын шинжилгээ өгч байгаа хүмүүс байна. Зарим нь элэгний B, C вириус авсан талаар мэдээгүй явж байгаа” талаар хэлсэн юм. Түүнчлэн үзлэгт орсон алба хаагчдад шаардлагатай эмийг газар дээр нь жорын дагуу хөнгөлттэй олгож байгаа юм. Үүнээс гадна төрийн алба хаагчид хөдөлгөөний дутагдлаас үүдэн хэт чихрийн шижин, таргалалттай талаар эмч нар анхааруулж байна. Цаашид идэвхтэй дасгал хөдөлөөнийг нэмэгдүүлж шаардлагатай тохиолдолд дараа дараагийн шатлалын эмнэлэгт хандахыг эмч нар зөвлөлөө.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ