АРХАНГАЙ: Зарим сумдын нутгаар 0.6-22.0 мм дуу цахилгаантай аадар бороо оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-07-13 09:09:38

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Аймгийн УЦУОШТ-ийн Ус судлалын албанаас гол усны түвшний мэдээг өгч байна.


2023.07.13-ны 08.00 цагийн байдлаар голуудын түвшин өмнөх өдрөөс 3-81 см-ээр нэмэгдсэн байна. 


Чулуут сумын Чулуут гол үерийн түвшинг таван см-ээр давж үерлэж байна. Өнөөдөр бороотой тул үер усны аюулаас сонор сэрэмжтэй байхыг  албаныхан анхаарууллаа.


Өчигдөр Өлзийт сумын нутгаар бороо ороогүй, бусад сумын нутгаар 0.0-29.0 мм, өнгөрсөн шөнө Эрдэнэмандал, Жаргалант, Хайрхан, Цэцэрлэг, Цахир сумын нутгаар бороо ороогүй, бусад сумын нутгаар 0.6-22.0 мм хэмжээтэй, дуу цахилгаантай аадар бороо оржээ.

Холбоотой мэдээ