Акесль Никейз: Монгол дээл өмсөхөд биед эвтэй, тохиромжтой байдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-07-12 10:10:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад Европын холбооноос суугаа Элчин сайд Аксель Никейз Европын холбоо болон тус холбооны суурин төлөөлөгчийн газрын хамт олны нэрийн өмнөөс монголчуудад Үндэсний баяр наадмын мэндчилгээг дэвшүүлэн хүргэж байна.

Тэрбээр Монгол Улсад суугаа гадаад улс орнуудын ЭСЯ, олон улсын байгууллагуудын удирдлагууд, төлөөллөөс хамгийн их монгол дээл өмсдөг нэгэн гэхэд болно.


Энэ талаар Их баяр наадмын үеэр сонирхон асуувал, “Монголчуудад юуны өмнө Монголын Үндэсний их баярын наадмын мэндийг дэвшүүлье. Энэ бол түүх, соёлын олон зууны жилийн өв уламжлал, соёлын Монгол орон, монголчуудын их баярын өдөр юм.

Тиймээ, би 5-6 монгол дээлтэй. Баяр ёслол, албан уулзалт, үйл ажиллагааны үеэр ихэвчлэн өмсөж гоёдог. Монгол дээл биед эвтэй, өмсөхөд тохиромжтой, дэгжин байдаг. Монголчуудын үе уламжлагдаж ирсэн үндэсний хувцас дээлээр гангарч гоёход сайхан, бахархалтай байдаг” гэсэн юм. 




Холбоотой мэдээ