Дулааны станц 12 сард ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-10-06 13:28:42

Булган аймаг дулааны станцтай болохоор ажлаа эхлээд байгаа. Улсаас 3 тэрбум төгрөг баталж, эхний ээлжинд 2.6 тэрбумыг нь олгосон.

Харин яг одоогийн байдлаар энэ өвөл дээрх станцаар аймгийг халаахгүй, хуучин халааж байсан Булган мээж ХХК халаалтын ажлаа үргэлжлүүлнэ. Дулааны станц 12 сар гэхэд ашиглалтанд орох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 20 хятад, 10 монгол иргэн ажиллаж байна.

П.Батням

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд