Зам, талбайд тогтсон 120 тонн усыг соруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-07-04 12:24:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд нийслэлд бороо үргэлжлэн орж буй тул зам, талбайд ус тогтсон дуудлага, мэдээллийн дагуу Геодези, усны барилга, байгууламжийн газрын албан хаагчид арга хэмжээ авч ажиллаж байна.


Баянгол дүүргийн 3 дугаар хороо буюу Төмөр замын вокзалын тойрог орчмын авто машин зорчих хэсэг, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Саппоро орчмын байршилд очиж зам, талбайд тогтсон нийт 120 тонн усыг соруулаад буй. Түүнчлэн Баянбүрдийн тойрог, Гэсэр сүмийн уулзвар, “Континенталь” зочид буудлын урд зам, Нарантуул захын урд замд тогтсон усыг соруулжээ.


Холбоотой мэдээ