Намирын голын гүүр цөмөрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Өмнөговь сумын төвд орших Намирын голын модон гүүрэн дээгүүр энэ сарын 10-нд хүнд даацын автомашин гарч яваад цөмөрсөн байна.
Уг машин нь Ховд сумын нутаг дахь Шивэрийн гол дээр бетонон гүүр тавьж байгаа Хятад компанийнх аж. Тус машин нь аймгийн төвөөс Ховд сумын Шивэрийн гол руу хайрга тээвэрлэж яваад замдаа Намирын голын гүүрэнд цөмөрсөн байна.
Намирын голын гүүр нь 5 тн-ын даацтай бөгөөд ашиглалтанд орсноос хойш гурав дахь удаагаа ийнхүү хүнд даацын автомашинд цөмлүүлж байна.
Замын тэмдэг тэмдэглэгээ муу байгаагаас ийм хэрэг гарч байна. Цаашдаа замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулж, энэ тал дээр сум орон нутгийн зүгээс анхаарч ажиллах шаардлагатай байна хэмээн Өмнөговь сумын иргэд ярьж байна.
Увс аймаг Б.Батхүү