ӨНӨӨДӨР: Монголд уурхайн хаалтын анхны төлөвлөгөө боловсруулж хүлээлгэн өгөх ажиллагаа болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Долдугаар
сарын 3-ны
өдөр болох зарим үйл явдлын тойм:
08.30-09.30 цагт: УИХ дахь намын бүлгүүд, ажлын хэсэг, байнгын хороод хуралдана.
11:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулна.
11.15-14.00 цагт: “Туушин” зочид буудалд: Европын холбоо, Монгол Улсын хоорондох “Ойн түншлэл” хамтын ажиллагааны анхдугаар ажлын хэсгийн уулзалт болно.
12.00 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: Хэнтий аймгийн шүүх, прокурор,
цагдаа нарын хууль бус үйлдлийн улмаас хэлмэгдсэн
ар гэрийнхэн болох өндөр настан, 1-12 насны хүүхдүүд суулт хийж буй мэдээлнэ. Баян-Адарга
сумын иргэн Гэрэлтуяа,Төмөр нарыг тус хэрэгт холбогдуулж тус бүр 2-2.6 жилийн хорих ялаар шийтгэжээ.
13.30 цагт: “Туушин” зочид буудалд: Салхитын уурхайн хаалтын менежментийн жишиг төлөвлөгөөг танилцуулж, уг төлөвлөгөөг өгөх ёслолын ажиллагаа болно.