“Лалын улс"-ын удирдагчийг устгасан болохыг Пентагон баталлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-09-13 14:43:10

ВАШИНГТОН. /Reuters/. 8 дугаар сарын 30-нд Сирид явуулсан агаарын довтолгооны үеэр “Лалын улс” бүлэглэлийн удирдагч Абу Мухаммед аль-Аднани алагдсан болохыг Пентагон даваа гарагт баталжээ.

8 дугаар сарын 30-ны явуулсан агаарын цохилтын гол бай нь Аднани байсан бөгөөд түүнийг устгасан нь нотлогдсоны дараа уг ажиллагааг зогсоосон ажээ.

Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэхдээ, Аднани 8 дугаар сарын 31-нд явуулсан Оросын агаарын цохилтод өртөж амиа алдсан гэжээ.  

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ