Бразилын Парламентын дарга асан суудлаасаа огцорлоо

Дэлхийд | Улс төр
sarnai@montsame.mn
2016-09-13 14:42:06

РИО-ДЕ-ЖАНЕЙРО./BBC/.Ерөнхийлөгч асан Дильма Руссефф-ийг албан тушаалаас нь зайлуулах ажиллагааг зохион байгуулагч гэгдэж буй Конгрессийн гишүүн Э.Кунья-г мөн адил албан тушаалаас нь огцруулах асуудлыг Бразилын парламентын доод танхим хэлэлцлээ.

Парламентын дарга асан Эдуардо Кунья нь Швейцарийн банкин дахь дансаа мэдүүлэлгүй нуун дарагдуулсан хэргээр албан тушаалаа өгөхөөс аргагүйд хүрчээ. Тэрбээр өөрийгөө ямар нэгэн буруу зүйл хийгээгүй гэж мэдэгдээд байгаа бөгөөд Ерөнхийлөгч асан Д.Руссефф-ийг дэмжигчид түүнээс өшөө авахаар завдаж байна гэж үзэж байгаа аж. 

Тэрбээр парламентад болсон хурлын үеэр  “гэмт хэргийн үүр уурхай болсон Засгийн газар зайлсанд надад талархах хэрэгтэй” гээд "Руссефийн Ажилчны нам намайг огцрууллаа" гэжээ.  

Өнгөрсөн сард санал хураасны үндсэн дээр Д.Руссефф-ийг огцруулсан билээ. Түүнийг Засгийн газрын хөрөнгийг зувчуулсан гэж үзсэн юм.  

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ