ГОВЬ-АЛТАЙ: Цоохор ирвэсний судалгаа хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-06-29 10:20:52

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Монгол Улсын ШУА-ийн Биологийн хүрээлэн, Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон Итали улсын Флоренсийн их сургуулийн эрдэмтэн, судлаачдын хамтарсан баг цоохор ирвэсний судалгаа хийж байна.


Тэд Говь-Алтай аймгийн Халиун, Бигэр, Цогт, Чандмань сумдын нутаг болох Бурхан буудай уулын байгалийн нөөц газар, түүний орчны бүсийн нуруунд 100 автомат камер байршуулж цоохор ирвэс түүний идэш тэжээл бологч амьтдын тоо толгойг тогтоох судалгааны нэгдүгээр үе шатыг энэ оны гуравдугаар дугаар сард гүйцэтгэсэн билээ.

Тэгвэл судалгааны үр дүн дата цуглуулах хоёрдугаар үе шат зургаадугаар сарын 25-наас зохион байгуулж байгаа тухай тус аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.


Энэхүү хамтарсан ажил нь хамгаалал дутмаг, судлагдаагүй тусгай хамгаалалттай бүс нутаг, түүний орчны бүсийн хамгааллын менежментийг сайжруулах, байгаль хамгаалалд нутгийн малчид, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, мал-зэрлэг амьтад хоорондын давхцлыг илрүүлэх, бусад судалгааны төсөл хөтөлбөрийг татан оролцуулахад оршиж байгаа ажээ.

Холбоотой мэдээ