“Меранти” хар салхи Тайвань руу дөхөж байна

Дэлхийд
sarnai@montsame.mn
2016-09-13 14:29:59

ХОНКОНГ./TASS/. Номхон далайд үүсдэг “Меранти” хэмээх маш хүчтэй хар салхи ойрын өдрүүдэд Тайвань болон БНХАУ-ын зүүн өмнөд эрэгт хүрнэ гэж Хонконгийн Цаг уурын ажиглалтын станц мэдээллээ.

“Меранти” нь энэ улиралд Азид дэгдсэн 14 дэх халуун орны хар салхи болж байгаа бөгөөд “супер хар салхи” гэсэн ангилалд багтдаг ажээ. Хар салхины төв дэх салхины хурд 220 км/цаг-т хүрдэг байна. Асар том юүлүүр мэт харагдах энэ салхи яг одоо Номхон далайн баруун хэсгээс Тайвань-Филиппиний хоорондох Лусоны хоолойн зүг шилжин ирж байна.  

Цаг уурчдын тооцоолсноор, “Меранит” хар салхи пүрэв гарагийн шөнө Тайванийн арлын өмнөд үзүүрт хүрч, улмаар баасан гарагт эх газрын Хятадын зүүн өмнөд эрэгт хүрэх аж.

Үүний сацуу, энэ бүс нутагт “Меранит”-аас гадна “Рай” болон “Малакас” гэсэн халуун орны хоёр шуурга шуурч байна. Эхнийх нь Өмнөд Хятадын тэнгист шуурч, Вьетнамын төвийн нутгийн эрэг рүү дөхөж байгаа бол хоёрдахь нь задгай тэнгист шуурч, ирэх амралтын өдрүүдэд Японы эрэгт хүрэх бололтой.

Х.Сарнай   

Холбоотой мэдээ