СЭЛЭНГЭ: Улсын хэмжээнд анхны оноо 96-тай нэг сурагч тодорсон нь Н.Сарантуяа байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-06-19 12:16:59

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд анхны оноо 96-тай нэг сурагч тодорсон нь Сэлэнгэ аймгийн сурагч Н.Сарантуяа байна.

 

Тэрбээр Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын лаборатори 4 дүгээр сургуулийн 12б ангийн сурагч юм. Н.Сарантуяа монгол хэлний хичээлээр ЭЕШ-д 800 оноо авсан байна.

 

Монгол хэлний  хичээлээр улсын хэмжээнд нийт 10,530 сурагч шалгуулснаас 14 сурагч 800 оноо авчээ.

 

Тодруулбал, Орхон, Өвөрхангай аймгаас тус бүр 2, Архангай, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Сэлэнгэ, Ховд, Хэнтий аймгаас тус бүр нэг, нийслэлээс 3 сурагч байна.

Холбоотой мэдээ