Нүүрсний экспорт хэвийн үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2023-06-14 13:12:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ сарын 13-ны байдлаар 11.5 сая.тн нүүрсийг 1.2 тэрбум ам.доллароор борлуулаад байна.


Өнгөрсөн онд бүтэн жилийн гүйцэтгэлээр 11.4 сая.тн нүүрс борлуулж байсан бол энэ оны зургаадугаар сарын 13-ны байдлаар 11.5 сая.тн нүүрс борлуулсан нь тус компанийн хамгийн өндөр гүйцэтгэл болжээ.


 

“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр амжилттай арилжаалж байгааг тус компани мэдээллээ. Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нүүрсний ил тод, нээлттэй цахим арилжааг энэ оны 2 дугаар сарын 9-нд анх удаа зохион байгуулснаас хойш 20 удаагийн арилжаагаар 1,216 мян.тн нүүрсийг 140.9 сая ам.доллароор борлуулж, орлогыг 40 орчим сая ам.доллароор нэмэгдүүлээд байгаа аж. 





Холбоотой мэдээ