Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын асуудлыг хэлэлцэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Дархлаажуулалтын тухай хуулийн төсөл, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын тухай, Боловсролын зээлийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг асуудлыг танилцах болон хэлэлцэх горимоор төлөвлөсөн байна.
Нийт 23 асуудал товд багтсан аж.