ТӨВ: Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор 12552 иргэн оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗуунмод /МОНЦАМЭ/. Энэ сарын 8-ны өдрийн 16.00 цагт зохион байгуулсан Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор Төв аймгийн хэмжээнд 12552 иргэн дадлага, сургуульд оролцлоо гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын дагуу Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах бүх нийтийн дадлага сургуулийг жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх долоо хоногийн пүрэв гарагт зохион байгуулахаар журамласан байдаг.
Энэхүү үйл ажиллагааны талаар Төв аймгийн
ОБГ-ын дарга, хурандаа Н.Төмөрбаатараас тодруулбал,
-Стратегийн
команд штабын сургуульийг газар хөдлөлтийн үеийн гамшгаас урьдчилан
сэргийлэх, иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын
уялдаа холбоог сайжруулах зорилгоор зохион байгуулж байна.
Цагийн байрлал нь Улаанбаатар хотын баруун тал Эмээлтийн
бүс нутагт 6,5 магнитудаар газар хөдөлсний улмаас Алтанбулаг, Зуунмод суманд
гамшиг болсон. Нөхцөл байдлын хувьд Зуунмод суманд өвлийн улирал болж байгаа бөгөөд 9.00 цаг орчимд ажил эхлэх үеэр хүчтэй газар хөдөлж, аймгийн төвийн барилга,
байгууламжийн 60 орчим хувь сүйрсэн хүнд байдалтай байгаагаар өгөгдсөн. Ийм үед
иргэд өөрсдийн аюулгүй байдлыг хангах, гэнэтийн аюулд бэлэн байдалтай байх
талаар дадлага сургууль хийж, гамшгаас хамгаалах алба 1, мэргэжлийн анги 26,
аймгийн 27 сумын иргэд хамрагдлаа. Энэ үеэр анги,
бүлгүүдийн бэлтгэл, бэлэн байдал, хувцасны жигдрэлтийг шалгасан.
Стратеги, команд штабын сургуулийн хүрээнд газар хөдлөлтийн улмаас үүссэн нөхцөл байдалтай уялдуулж бие бүрэлдэхүүн өгөгдсөн цагийн байдлын дагуу аврах, туслах үйл ажиллагааг явууллаа.