ХӨВСГӨЛ: 16.00 цагт гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-06-08 10:00:22

Мөрөн  /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед төрийн байгууллага, цэргийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа, бүх шатны төлөвлөлтийн бичиг баримтыг шинэчлэх зорилготой Стратегийн команд штабын сургууль 2 дахь өдрөө үргэлжилж байна.


Тус аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн 100 гаруй албан хаагчид 28 цагийн турш, тасралтгүй өгөгдсөн цагийн байдал дээр ажиллаж, дадлага сургууль хийж байна.

Дадлага сургуулийн хүрээнд өнөөдөр 16.00 цагт зарлан мэдээллийн дохио орон даяар дуугарч, иргэдийг аюулгүй талбайд нүүн шилжүүлэх дадлага сургуулийг хийнэ.  

Стратегийн команд штабын сургууль нь төрийн байгууллагуудын харилцан ажиллагааг жигдрүүлэх, улсын гамшигтай тэмцэх болон төрийн цэргийн байгууллагын чиглэлийн төлөвлөгөөг тодотгох, нэгдсэн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, гамшгийг хохирол багатай даван туулах чадавхыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.

 

Холбоотой мэдээ