СЭЛЭНГЭ: "Сэлэнгэ марафон-2023" нээлттэй тэмцээн энэ сарын 10-ны өдөр болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-06-07 12:11:47

Сүхбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ч.Ундрамын нэрэмжит "Сэлэнгэ марафон-2023" нээлттэй тэмцээнийг энэ сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо хоёр дахь жилдээ зохион байгуулна.

Энэхүү тэмцээнийг өсвөр үе, бүх нийтийн гүйлт гэсэн төрлүүдээр зохион байгуулах аж.

2022 онд “Монголын марафон холбоо”-ны санаачилгаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамын ивээн тэтгэлэг дэмжлэгтэйгээр “Сэлэнгэ марафон-2022” улс, аймгийн аварга шалгаруулах хэт холын марафон гүйлтийн тэмцээнийг анх удаа Сүхбаатар суманд зохион байгуулсан.

Энэхүү тэмцээнд 12 аймаг, 7 дүүрэг, “Алдар”, “Хилчин” спорт хороо, Улаанбаатар хотын 7 клуб, 14 сум, 2 тосгоны нийт 530 орчим шилдэг тамирчин, дасгалжуулагчид оролцож хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдсөн юм.

 

Тэмцээний зохион байгуулагчаар Сэлэнгэ аймгийн ЗДТГ, аймгийн Биеийн биеийн тамир спорт хамтран ажиллаж байна.

Холбоотой мэдээ