Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Хятадад айлчилж магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-06-07 11:14:35

ВАШИНГТОН. /Bloomberg/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ойрын долоо хоногт Хятадад айлчилж, тус улсын дарга Ши Жиньпин зэрэг дээд албан тушаалын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийхээр төлөвлөж байна гэж энэ талаар мэдээлэлтэй эх сурвалж “Bloomberg” агентлагт уламжилжээ.


Хэдийгээр хоёр орны харилцаа "хүйтэн" хэвээр байгаа боловч АНУ өндөр түвшний харилцаа холбоог сэргээнэ хэмээн найдаж байна гэж эх сурвалж хэлсэн байна. 


Э.Блинкен энэ оны хоёрдугаар сард Бээжинд айлчлахаар төлөвлөж байсан боловч АНУ-ын эх газрын хэсгийн дээр Хятадын тагнуулын бөмбөлгийг илрүүлсний дараа айлчлалаа хойшлуулсан юм. 


Эх сурвалжийн хэлснээр, айлчлалын товыг хараахан тогтоогүй байгаа аж. 

Холбоотой мэдээ