Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 20-ноос олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХНХЯ-ны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ оны 6 дугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг мэдээллээ.
Хуваариар:
- 6 дугаар сарын 15-26-нд нийгмийн
халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, ахмад
настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох дэмжлэг, хөнгөлөлт, олон нийтийн
оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, алдар цолтон ахмад настанд олгох
хөнгөлөлт, тусламж,
- 6 дугаар сарын 15-нд
онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ,
- 6 дугаар сарын 20-нд
хүүхдийн мөнгөн тэтгэмж, эцэг, эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт
олгох тэтгэмж,
- Мөн 6 дугаар сарын 15-26-нд "Эхийн алдар" одонгийн мөнгөн тусламж болон “Насны хишиг”-ийг тус тус олгохоор болжээ.