МАН: УИХ-ын сонгуулийн тухай хуулийг энэ сард багтаан батална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-06-05 12:41:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг баталсантай холбогдуулж хаврын чуулганаар эхний ээлжинд ямар хуулийн төслүүдийг хэлэлцэх вэ гэдэг дээр тогтож ярилцсан байна. 


Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зургадугаар сарын 23-наас өмнө, Улс төрийн намын тухай хуулийг наадмаас өмнө хэлэлцэн батлахаар болсон аж. Үүний дараа Боловсролын багц хууль, Нийгмийн даатгалын багц хууль, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай буюу төсвийн тодотголыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн аж.


Мөн Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн тухай, Төрийн хэмнэлтийн тухай, Үндэсний баялгийн тухай, Бооцоот тоглоомын тухай, Морин уралдааны тухай, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай, Төрийн албаны тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэх цаг үеийн шаардлага байна гэсэн саналыг УИХ-ын болон Засгийн гишүүд, ЗГХЭГ-ын даргын зүгээс бүлгийн хуралдааны үеэр дэвшүүлсэн байна. Түүнчлэн орон нутгийн ЕБС, цэцэрлэгүүдийн нүхэн жорлонг өөрчлөх ажил удаашралтай байгаа тул яаравчлах хэрэгтэй гэсэн асуудал хөндөгджээ.

Холбоотой мэдээ