“Монголын банкны холбоо” дурсгалын ялтсан мөнгөн дэвсгэрт гаргав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн банк, санхүүгийн тогтолцоо үүссэний 99 жилийн ой, Банкны ажилтны өдрийг тохиолдуулан “Монголын Банкны холбоо” дурсгалын ялтсан мөнгөн дэвсгэрт гаргав.
“Монголын Банкны холбоо” дурсгалын ялтсан мөнгөн дэвсгэртийн загварт 1993 онд гүйлгээнд гарсан “1” төгрөгийн мөнгөн тэмдэгт, Монголын банкны холбоо, арилжааны 12 банкны логог тусгажээ. “Монголын Банкны холбоо” дурсгалын ялтсан дэвсгэрт нь 0.999 сорьцтой, 5 гр жинтэй, 150х65 мм хэмжээтэй. Серийн дугаар ВА1991501 нь 1991 оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн Улсын Бага хурлаас Банкны хуулийг хэрэгжүүлж эхэлснээр манай улсад 2 шатлалт банкны тогтолцоо хөгжсөн агуулгыг бэлгэдсэн аж.