Ж.Байден АНУ-ын өрийн таазыг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлд гарын үсэг зуржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-06-04 11:52:11

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тус улсын өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлд гарын үсэг зурлаа. 


Жо Байдены хэлснээр АНУ-ын "эдийн засгийг хямрал, уналтад орохоос" урьдчилан сэргийлэхэд тусалсан уг хуулийн төслийг Конгрессын Сенатын танхим зургаадугаар сарын 1-нд, Төлөөлөгчдийн танхим тавдугаар сарын 31-нд баталсан юм. 


Цагаан ордон болон Конгресс дахь Бүгд найрамдах намынхны хэлэлцэн зөвшилцсөн энэхүү хуулийн төсөлд АНУ-ын өрийн дээд хэмжээг 2025 оны нэгдүгээр сарын 1 хүртэл нэмэгдүүлэхээр тусгасан байна.


Талуудын хэлэлцэн тохиролцсоны дагуу 2024 оны санхүүгийн жилд батлан хамгаалах салбарт 886 тэрбум ам.доллар, ахмад дайчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 121 тэрбум ам.доллар, батлан хамгаалахын бус бусад хөтөлбөрт 637 тэрбум ам.доллар хуваарилах юм.


Холбоотой мэдээ