ХӨВСГӨЛ: Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” төв иргэдэд үйлчилж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-06-02 15:10:04

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрийн үйлчилгээг иргэнд түргэн шуурхай хүргэх зорилгоор Төрийн үйлчилгээний "Хурдан" төв өнөөдөр нээлтээ хийлээ.

Тус төв нь иргэдэд төрийн 39 байгууллагын нийт 440 үйлчилгээг нэг цонхноос авах түргэн шуурхай, зардал чирэгдэлгүй хүргэх юм.  


Иргэд хэрэгтэй төрийн үйлчилгээгээ авах гэж олон албан байгууллагын хаалга татаж, дунджаар 2-3 цагийг зарцуулдаг байсан бол төрийн үйлчилгээ ийнхүү цахим хэлбэрт шилжсэнээр гар утаснаасаа, киоск машинаас, эсвэл өөрт хамгийн ойр байрлах Хурдан төвөөс хүссэн хэдэн ч төрлийн үйлчилгээг 10-15 минутын дотор нэг цонхноос авах боломж бүрдэж байгаа юм.

Улаанбаатар хотод Төрийн цахим үйлчилгээний 61 цэг, орон нутагт 393 цэг, дипломат төлөөлөгчийн газарт 47 цэг, хилийн боомтод 3 цэг, нийт 504 цэгийг байгуулахаар төлөвлөж байгаа аж. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 44, орон нутагт 11 цэг байгуулан иргэдэд үйлчилж эхэлжээ. 

Холбоотой мэдээ