Хүн амын 36.2 хувийг хүүхдүүд эзэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-06-01 14:45:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын нийт хүн амын 1.3 сая буюу 36.2 хувь нь 17 хүртэлх насны хүүхэд байна.


Нийт хүүхдийн 51.2 хувь нь эрэгтэй, 48.8 хувь нь эмэгтэй юм. Өнгөрсөн оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 0-17 насны 11.818 хүүхэд байгаа бол хагас өнчин 36.4 мянга, бүтэн өнчин 2.9 мянган хүүхэд байна. 


2022-2023 оны хичээлийн жилд 1 сая хүүхэд цэцэрлэг, сургуульд хамрагджээ.


Нийслэл Улаанбаатар хотод нийт 525.282 хүүхэд өсөж торниж байна. Мөн нийт 9,384 ихэр хүүхэд байна. Тэдгээр хүүхдүүдийн дийлэнх нь буюу 1,971 хүүхэд нь Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг аж. Хүүхдийн талаарх зарим тоон мэдээллийг хүргэж байна.


Холбоотой мэдээ