Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаевын айлчлал өндөрлөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-05-30 19:01:02
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаевын Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал 5 дугаар сарын 30-ны өдөр өндөрлөлөө.


Эрхэм зочныг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Монгол Улсаас БНКирУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд C.Ганхуяг тэргүүтэй албаны хүмүүс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд үдэж мордууллаа.


Айлчлалын хүрээнд Гадаад хэргийн сайд Ж.Кулубаев Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхсан юм.


Мөн сайд Ж.Кулубаев “Чингис Хаан” үндэсний музейг үзэж сонирхов.


Холбоотой мэдээ