ГОВЬ-АЛТАЙ: Электрон болон утаат тамхи худалдан борлуулахыг хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙЕсөнбулаг /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар 21 нас хүрээгүй хүнд электрон болон утаат тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглолоо.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн Засаг даргын тавдугаар сарын 24-ний А/319 тоот захирамжаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүдэд 21 нас хүрээгүй хүнд утаат болон электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдах, 21 нас хүрээгүй хүнээр тамхи худалдан борлуулахыг хориглов.
Үүний сацуу тамхины хэрэглээ, тамхинд нэрвэгдэхийн хор уршгийг таниулах, зөв дадалд уриалахад чиглэсэн мэдээлэл, сурталчилгааг тогтмол зохион байгуулахыг тус аймгийн ЭМГ-ын дарга Г.Лхагважаргал, БШУГ-ын дарга Ж.Амгаланбаатар, Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад үүрэг болголоо.