АРХАНГАЙ: 510000 га талбайд ойн хөнөөлт шавжийн судалгаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-05-30 14:22:46

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын зүгээс хөдөө орон нутгаар ойн хөнөөлт шавжийн судалгаа тандалтын ажлыг явуулж байгаа.


Энэ ажлын хүрээнд Ойн газрын Ойн нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Мичид, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн шавж судлаач докторант Д.Алтанчимэг, ойн ангийн инженер Д.Мөнхнаран нарын бүрэлдэхүүнтэй ажлын баг Архангай аймгийн Эрдэнэмандал сум дахь сум дундын ойн ангийн хариуцсан Батцэнгэл, Өлзийт, Хайрхан, Цэцэрлэг, Эрдэнэмандал, Жаргалант сумын ойн санд ойн хөнөөлт шавжийн хаврын судалгааны ажлыг хийж дуусгаад байна.


Нийт 14 сумын 510000 га талбайд ойн хөнөөлт шавж, өвчний тархалтыг тогтоох судалгааг хийсэн байна.


Архангай аймгийн тухайд Сибирийн хүр эрвээхэй, бургасны хүр эрвээхэй, шинэсний шилмүүс хуйлагч эрвээхэй, Эгэл бийрэн сүүлт эрвээхэй, якобсоны төөлүүрч эрвээхэй зэрэг хортон шавж зонхилж байна. 

Холбоотой мэдээ