Монгол Улс, ОХУ-ын хоорондын шууд нислэлийг нэмэгдүүлэх талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-05-25 09:34:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголд зочлох жил”-ийн хүрээнд Монгол Улс, ОХУ-ын хоорондын шууд нислэлийн тоог нэмэгдүүлэх талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзах үеэр санал солилцов.

Уулзалтаар мөн хил орчмын бүс нутгуудаас жуулчид хүлээн авахаас гадна ОХУ-ын төв хэсгээс жуулчид татах ажлыг эрчимжүүлэх хамтран ажиллах боломжтойг онцлов. 


Түүнчлэн талууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагааг үргэлжлүүлж, биологийн олон янз байдлын хамгаалал, цөлжилттэй тэмцэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх ажилд идэвхтэй ажиллахаар тохиролцов. 

Холбоотой мэдээ