СЭЛЭНГЭ: Үлгэрийн баатрууд амилсан номын баяр үйл явдал дүүрэн өрнөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-05-21 18:19:15

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Энэ удаагийн номын баяраар “Цахим ертөнц” номын худалдаа, Номын санч нарын дунд зохион байгуулсан “Бүтээлчээр ном урлая” уралдааны үзэсгэлэн, “Билгийн дээд” номын үзэсгэлэн, ном солилцоо, хуучин номын худалдаа тус тус болж, иргэд олон нийт бороотой ч гэсэн номын ертөнцийн их баярт өргөнөөр оролцлоо.  

 

Мөн номын баярын үеэр Улсын тэргүүний ЕБ-ын 2 дугаар сургуулийн Эгшиглэн хамтлагийн “Тэнгэрийн бичиг” найрал дуу, Сүхбаатар сумын ЕБ-ын 3-р сургуулийн 1-р ангийн бяцхан сурагчдын уран уншлага, Төрийн шагналт, эрдэмтэн зохиолч “Билгүүн номч” Б.Ренчингийн “Монгол хэл” шүлгээр Улсын тэргүүний 2-р сургуулийн н.Сэлэнгэ багштай 3б ангийн сурагчид, УТ-ий ЕБ-ын Лаборатори 4-р сургуулийн Ө.Нямаанямбуу багштай 4-р ангийн сурагчид Т.Галсан “Зүрхний бичиг” шүлэг, “Бид Сэлэнгийн үр сад” хүүхдийн урлагийн наадмын гоцлол дууны төрөлд тэргүүн байр эзэлсэн Сүхбаатар сумын 5-р сургуулийн 6а ангийн сурагч А.Үүрцайх “Алсад суугаа ээж минь” дуугаар, Сайхан сумын ЕБ-ийн 2-р сургуулийн Ш.Ариунаа багштай 10а      ангийн “Мөнхийн зурлага-2” дугуйлангийн сурагчдын С.Дуламын “Хүмүүн бичиг” шүлгийн мэндчилгээнүүд явуулсан нь үзэгч олны талархлыг хүлээв.

 

Мөн номын баярын хүрээнд амжилт гарган оролцсон сурагч, хамт олонд шагнал гардууллаа.

 

Тухайлбал Тэргүүний уншигч байгууллагаар Сүхбаатар сумын 4-р багийн дарга Т.Мөнхтуяа, Шилдэг соёлын төвийн номын сангаар Хушаат соёлын төвийн номын сан, соёлын төвийн номын санч Ж.Ганцэцэг, Шилдэг сургуулийн номын сангаар Сүхбаатар сумын ЕБ-ын 3 дугаар сургуулийн номын сан, номын санч А.Байгальмаа, Шилдэг уншигч ангиар Мандал сумын ЕБ-ын 1-р сургуулийн н.Болортуяа багштай 8а анги, Зүүнбүрэн сумын ЕБ-ын Э.Оюумаа багштай 10а анги, Сайхан сумын ЕБ-ын 2-р сургуулийн Ш.Ариунаа багштай 10а анги тус тус шалгарлаа.

 

Тус баярыг чимсэн бас нэг зүйл бол Сэлэнгэ аймгийн хэмжээнд “Тэргүүний уншигч-Нацагдорж тэмдэгтэн”-ий болзлыг хангасан сурагчдад шагнал гардууллаа.

 

Мөн “Шилдэг гэрийн номын сантай айл өрх”–өөр Сүхбаатар сумын иргэн И.Уламбаяр, Үлгэрээр хүмүүжүүлье-Үлгэр өгүүлэх уралдааны тэргүүн байрт Сүхбаатар сумын 8 цэцэрлэг, дэд байрт Сүхбаатар сумын 1 цэцэрлэг шалгарлаа. Түүнчлэн “Бүтээлчээр урлая” ном бүтээх уралдаанд Хүдэр сумын ЕБС-ийн номын санч Б.Батнасан, Сант сумын соёлын төвийн номын санч М.Жаргалсайхан, “Бүтээлчээр уншъя” шилдэг номын тэмдэглэл хөтлөгч сурагчаар Сүхбаатар сумын Г.Бумцэндийн нэрэмжит Улсын тэргүүний 1 дүгээр сургуулийн Ч.Оюунтөгс багштай 4б ангийн сурагч Б.Мөнхцацрал, мөн сургуулийн Ч.Оюунтөгс багштай 4б ангийн сурагч Ч.Эмүжин, Мандал сумын ЕБ-ын 1-р сургуулийн 8г ангийн сурагч А.Булгантамир, Ерөө сумын Бугант тосгоны ЕБС-ийн 5а ангийн сурагч Э.Амарзаяа нар манлайлж, шагналын эзэд боллоо.

 

Мөн энэ үеэр бүх нийтийн соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж, соёлын салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа номын санч нарыг шагнаж урамшууллаа.

Соёлын яам, соёлын байгууллагуудын хамгийн хүндэт шагнал болох Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр Сүхбаатар сумын ЕБ-ын 6-р сургуулийн Номын санч Б.Долгорсүрэн, Хүдэр сумын ЕБС-ийн Номын санч Б.Батнасан, Соёлын яамны жуух бичгээр Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангийн Номын санч А.Цэнд, Сүхбаатар сумын ЕБ-ын 3-р сургуулийн Номын санч А.Байгальмаа нар шагнууллаа.


Мөн Сэлэнгэ аймгийн Засаг даргын жуух бичгээр Сүхбаатар сумын ЕБ-ын Лаборатори 4-р сургуулийн Номын санч Ш.Оюунсүрэн, Номгон тосгоны ЕБС-ийн Номын санч М.Дэнсмаа, Алтанбулаг сумын ЕБС-ийн Номын санч М.Туяа, Түнхэл тосгоны ЕБС-ийн Номын санч Э.Анхтуяа, Хушаат сумын ЕБС-ийн Номын санч Л.Хатанзориг нар шагнууллаа.


Хуртай, номтой, шагналтай, урамтай номын баяр ийн өргөн дэлгэр боллоо.

 

Холбоотой мэдээ