ХОВД: Жаргалант сумын Өрхийн эрүүл мэндийн төвүүд 40 мянга гаруй иргэнд үйлчилдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-19 13:08:15

Жаргалант /МОНЦАМЭ/. Жил бүрийн 5 дугаар сарын 19-ний өдрийг “Дэлхийн өрхийн эмч нарын өдөр” болгон тэмдэглэж байна. 

Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Жаргалант сум нь 5 өрхийн эрүүл мэндийн төвтэй бөгөөд 50 гаруй хүн ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэж байна.      

Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд жил бүр “Дэлхийн өрхийн эмч нарын өдөр”-ийг угтсан олон талт нөлөөллийн ажил зохион байгуулдагЭнэ жилийн тухайд "Эрүүл бие жаргалтай амьдрал" уриан дор Эрүүл мэндийн өдөрлөг зохион байгууллаа. Энэ үеэр 200 гаруй иргэнд үзлэг оношилгоо хийж, дасгал хөдөлгөөн заахын зэрэгцээ халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээлэл түгээв.  

Жаргалант сумын 5 өрхийн эрүүл мэндийн төвөөр нийт 40 мянга гаруй иргэн үйлчлүүлж байгаагийн 14 мянга орчим нь 17 хүртэлх насны хүүхэд. Харин 5 мянга орчим нь ахмад настан байна. Мөн жилд дунджаар 1200 орчим жирэмсэн эх, нярай хүүхдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, хяналтад оруулдаг гэсэн судалгаа гарчээ.    


Холбоотой мэдээ