ДОРНОГОВЬ: Нийт нутгаар шороон шуургатай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн нийт нутгаар өнөөдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурч байна.
Агаарын температур хүйтэрч ихэнх нутгаар шуурч байгаа тул орон нутгаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэргийлж
холын замд гарахгүй байх, малаа ойрхон бэлчээх, бага насны хүүхдийг харгалзах
хүнгүй явуулахгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулав.