ДОРНОГОВЬ: Мал төллөлт 42.9 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-05-18 14:17:40

Сайншанд /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2022 оны жилийн эцэст 1.2 сая толгой эх мал тоолуулсан. Хаваржилтыг эрсдэл багатай даван туулах зорилгоор нийт 964586 толгой хээлтэгч мал төллөх урьдчилсан тооцоог аймгийн ХХААГ-аас гаргажээ.

Энэ оны тавдугаар сарын 17-ны байдлаар аймгийн хэмжээнд 3764 ингэ, 4501 гүү, 5992 үнээ, 244955 хонь, 155198 ямаа нийт 414410 толгой хээлтэгч төллөж, мал төллөлт 42.9 хувьтай.

Харин аймгийн хэмжээнд 3764 ботго, 4501 унага, 5955 тугал, 244973 хурга, 155191 ишиг нийт 414384 төл хүлээн авч, төл бойжилт 95.3 хувьтай байна. 

Холбоотой мэдээ