Хаврын тариалалтад 52.8 мянган тонн буудайн үр бэлэн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-05-17 15:54:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хаврын тариалалтад энэ сарын нэгний байдлаар 52.8 мянган тонн буудайн үр бэлэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 3.6 (6.4 хувь) мянган тонноор буурсныг Үндэсний статистикийн хорооны нийгэм, эдийн засгийн мэдээлэлд тэмдэглэв.


Мөн анжис 97.9, өргөн холбооны 97.3, бул 96.5, төмс, хүнсний ногооны үрлүүр 95.8, үр тарианы үрүүл 95.1, бүх төрлийн сийрүүлэгчийн 94.4, дугуйт тракторын 84.6, гинжит тракторын 75.6 хувь нь  хөрс боловсруулж тариалахад бэлэн болжээ. 

Холбоотой мэдээ