Цогцолбор нэгдүгээр сургуульд 2350 гаруй хүүхэд сурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-09-08 17:30:23

   2016-2017 оны хичээлийн шинэ жилд Увс аймгийн Улаангом сумын Ю.Цэдэнбалын нэрэмжит, Улсын тэргүүний Цогцолбор 1-р сургуульд энэ сарын 7-ны байдлаар 2350 гаруй хүүхэд сурч байна.

   Үүнийг өнгөрсөн жилийн хүүхдийн тоотой харьцуулахад 260-аад хүүхдээр нэмэгджээ. Тус сургуульд энэ жил 1-р ангийн 7 бүлэг нээгдсэн бөгөөд үүнд 264 хүүхэд сурч байна.

   Өнөөдрийн байдлаар Цогцолбор 1-р сургуулийн 1-5-р ангийн 34 бүлэгт 1188 хүүхэд сурч байна. Өнгөрсөн жил 31 бүлэгт 1043 хүүхэд суралцаж байжээ. Жил ирэх бүр тус сургуульд суралцагчдын тоо өссөөр байгаа аж.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ