ХОВД: Шувуудын ажиглалт, тандалт шинжилгээ хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-10 11:44:47

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн ажлын баг шувуудын ажиглалт, тандалт шинжилгээ хийлээ.  

Тодруулбал,  5 дугаар сарын 3-5-ны өдөр Ховд аймгийн Буянт, Мянгад сумын нутагт хамаарах Шувуун цамхаг, Шувуун цуглаан, Чулуун овоо, Өргөн ширэг, Элсэн шанаа зэрэг 5 цэгт газар ажиглалт, судалгаа хийсэн байна. Ажиглалт судалгаагаар давхардсан тоогоор 84 зүйлийн 914 шувуу тоолсон байна.   

Ус, намгийн шувуудын ажиглалт, шувууны томуугийн тандалтын ажлыг гүйцэтгэх явцад ямар нэгэн өвчний сэжигтэй тохиолдол болон үхсэн шувуудын сэг зэм байгаагүй. 

Шувуудын ажиглалт судалгааны үеэр нуурын хөвөө дагуу хаваржиж байгаа 7 өрхийн гишүүд, 1 тахианы фермийн ажилтнуудад шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгч, асуумж судалгаа авсан байна. Мөн Зоонозын өвчнөөс  урьдчилан сэргийлэх чиглэлээр 53 ширхэг материал тараажээ.    

Холбоотой мэдээ