Нийслэлийн 8 байршилд цахилгаан хязгаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-08 13:10:41

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан өнөөдөр нийслэлийн 8 байршил эрчим хүч түр хязгаарлах болсон талаар "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" компаниас мэдээлэв.

Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай бөгөөд энэ тохиолдолд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компаниас иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад шуурхай мэдээлэх аж.

Цахилгаан хязгаарлах газруудыг хүснэгтээр хүргэж байна.

8/IX

Баянгол

11:00-18:00

9-р хороо Горькийн 3, 4, 5, 12, 14-р гудамж, Гэрэлт энэрэл ТББ, ЦЭСҮ, Дүүрэн сүмбэрэл, Буян ундрам ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

13:00-16:30

1-р хороо Ноос импекс ХХК

13:30-14:00

20-р хороо Монгол түлхүүр, Хуандай, Монгол тамхи, Одкон ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

14:00-14:30

20-р хороо ЖБИ, Сан индустрал ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

Хан-Уул

10:30-18:00

7-р хороо Нүхтийн 4-22-р гудамж болон эдгээрийн ойр орчмоор

11:00-12:30

3-р хороо Улаанбаатар материал пүүс болон эдгээрийн ойр орчмоор

  8, 9/IX

Баянзүрх

10:30-17:30

16-р хороо Цэргийн 21, 22, Сүүний 22, 27-р байр, ШШГЕГ-ын ЦТП, 21-р цэцэрлэг, 40-р ясли, Нью жуулчин констракшн, Үржиншадүвлин хийд, Бүрдэл ХХК

Налайх

11:00-18:00

Лэгдэнхаан, Стройка, Их Биндэр хайрхан, Юнител, Өндөр-Улаан, Ном, Немо камп, Болор, Баяр импекс, Минжин, Мираж, Тахилга, Тэнгэрийн илч, Сан жуулчин, Тэрэлж жуулчин, UB-2, Гацуурт, Талын сондор, Тэрэлж, Монгол алт, Лайт саунд, Тэлмэн кэмп ХХК-ууд, Ламиран дацан, иргэн Отгонбаяр, Оюунсүрэн, Цэрэндорж болон эдгээрийн ойр орчмоор

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ