Нигер улсад үерийн улмаас 40 орчим хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /Sputnik/. Нигер улсад үер буусны улмаас хэдэн арван хүн амиа алдаж, 92 мянга орчим хүн гэр оронгүй боллоо гэж НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газар мэдээллээ.
Тус улсад 9000 орчим байшин барилга эвдэрч сүйдэж, орон гэргүй болсон хүмүүс сургууль болон төрийн байгууллагуудын байранд толгой хоргодож байгаа ажээ.
8 дугаар сард байнга ордог хүчтэй аадар борооны улмаас Нигер улс үерт автаад байна.
Өнгөрсөн сараас хойших хугацаанд тус улсад үерийн улмаас нас барсан хүний тоо 14-өөс 38-д хүрч өссөн тухай НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газраас мэдээлжээ. Нигерт энэ жилийн борооны улирлын үеэр үер буусан бөгөөд 50 мянга гаруй хүнд тусламж хүргээд байгаа аж.
Х.Сарнай