ӨНӨӨДӨР: Монгол инженерүүдийн хөгжүүлсэн цахилгааны хяналтын системийг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-05-03 05:29:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 3-ны өдөр болох үйл явдлын тойм:

09:00-11:00 цагт: “Блю Скай” зочид буудалд: Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр зэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний форум-2023" болно.

11:00-11:40 цагт Сүхбаатарын талбайд: МСНЭ-ээс хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах акц зохион байгуулна.

10.00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын байнгын хороод хуралдана.

10.00 цагт: ШУТИС-ийн номын санд: Монгол инженерүүд цахилгааны хяналтын системийг нэвтрүүлсэн талаар мэдээлнэ. ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, “Ханап хангал зээрд” ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол инженерүүдийн хөгжүүлж буй “Хэмжих хэрэгслийн удирдлага хяналтын систем”-ийг танилцуулна. Утас: 9906-1261.

10.00 цагт: Гаалийн ерөнхий газраас экспорт, импорт, цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

10.00 цагт: МҮЭ-ийн холбооны байранд: Оюу толгойн төслийн талбайд гэрээгээр ажил гүйцэтгэгч "Эпирок Монголиа” компанийн ажилчид ажил хаяж байгаа талаар Геологи, эрчим хүч, уул уурхайн ҮЭ-ийн хорооноос хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 9990-8549.

  “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд:

11:00 цагт: Үндсэн хуулийн талаарх мэдлэг төрийн албан хаагчдын дунд хийсэн судалгаагаар хангалтгүй байгаа тухай “Иргэдийн шударга шүүх” ТББ мэдээлнэ.

11:30 цагт: Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Шинь шинь” ХХК хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа талаар иргэн Э.Болд мэдээлэл хийнэ.


Холбоотой мэдээ