Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-09-07 15:42:48

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна.

Үдээс өмнөх хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэж байгаад түр завсарласан. Чуулганы өнөөдрийн хуралдаанаар нийт 6 асуудал хэлэлцэх хуваарьтай. Эхнийх нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл байсан бол дээрх Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл хоёрдахь асуудал нь юм.

Одоогоор хоёр дахь асуудал дээрээ чуулган үргэлжилж байна.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ