СЭЛЭНГЭ: Ерөө сумын нутагт 1025.4 га талбайд нөхөн сэргээлт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-04-23 10:55:50

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт 2023 онд нийт 1025.4 га талбайд уул уурхайн нөхөн сэргээлт хийнэ.


Ерөө сумын Ялбаг нэртэй газарт 2022 онд хийсэн 110 га талбайн техникийн нөхөн сэргээлтийн байдалтай БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэхээр ахлуулсан ажлын баг, Сэлэнгэ аймгийн БОАЖГ, "Оюу толгой" ХХК-ийн байгаль орчны ажлын хамтарсан баг танилцжээ.

 

Энэ үеэр 2023 онд хийхээр үлдсэн 224.7 га талбайн нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Харганат, Могой гол нэртэй газарт 800.7 га талбайн техникийн нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлжээ.


Мөн хамтарсан ажлын баг 2021, 2022 онд уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Толгойтын гол, Их Өлөнт нэртэй газруудад хийсэн Толгойтын голын 58 га, Их Өлөнт нэртэй газарт хийсэн 129 га талбайн нөхөн сэргээлт хийсэн талбайд хяналт хийсэн байна.  

 

Мөн ажлын багийнхан PlanetGOLD Монгол-Филиппиний “Алтны бичил уурхайд мөнгөн усны хэрэглээг зогсооход оруулах хувь нэмэр” Олборлогчоос боловсруулагч руу төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал суманд байгуулсан бичил уурхайн цехийн үйл ажиллагаатай танилцан, санал солилцсон байна.

 

Дээрх ажлын бүрэлдэхүүнд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажлын баг хамтран оролцсон аж.  

Холбоотой мэдээ