"Starship"-ийг хөөргөх дараагийн туршилтыг хэдхэн сарын дараа хийхээр төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2023-04-21 09:56:29

НЬЮ-ЙОРК. /CNN/. “SpaceX” компани “Starship” сансрын пуужингийн туршилтын загварыг хөөргөх дараагийн туршилтыг хэдхэн сарын дараа хийхээр төлөвлөж байна гэж Илон Маск твиттер хуудсандаа нийтэлжээ.


"“Starship”-ийн сэтгэл хөдөлгөм туршилтыг гүйцэтгэсэнд “SpaceX"-ийн багтаа баяр хүргэе. Бид хэдхэн сарын дараа хийх дараагийн туршилтад хэрэгтэй маш олон зүйлийг мэдэж авлаа” гэж тэрбээр бичсэн байна. 


И.Маскийн “SpaceX” компани дэлхийн хамгийн том сансрын пуужин бүтээснээ пүрэв гарагт туршсан боловч 120 метрийн урттай уг пуужин хөөрснөөс хойш 2 минут 30 секундийн дараа 39 км-ийн өндөрт хяналтгүй эргэлдэж эхэлсэн бөгөөд дахин нэг минут 30 секундийн дараа дэлбэрчээ.


Гэсэн хэдий ч пуужин хөөргөх талбайгаас хөөрч чадсан л бол туршилт амжилттай болсонд тооцогдоно хэмээн “SpaceX”-ийн цахим хуудсаар шууд дамжуулалтыг хөтөлж байсан хөтлөгчид онцлон тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ