746.5 тн хадлан бэлтгээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-09-07 09:49:37

Говь-Алтай аймгийн хэмжээнд намрын хадлан тэжээл бэлтгэх, төмс хүнсний ногоо хураах ажил ид хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар тус аймаг 746.5 тн хадлан бэлтгээд байна.

Аймгийн аюулгүйн нөөцөд 1050 тн өвс бэлтгэхээс 74.1 хувийг бэлтгэжээ. Тэжээлийн ургамал 40.8 хувьтай, төмс, хүнсний ногоо хураалт 5.5 хувь, үр тариа хураалт дөнгөж эхлээд байгаа ажээ. Энэ намрын газар тариалангийн төмс, хүнсний ногоо, үр тариа хураах ажилд 368 хүн, 32 аж ахуйн нэгж, 30 гаруй техник ажиллаж байгаа ажээ. Тус аймагт дулааны улирлын бланс удаан хадгалагддаг учраас ургамлын болц тодорхой хэмжээгээр удааширч, ургац хураалтанд ч нөлөөлдөг байна.

                                                                                  Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

Холбоотой мэдээ