СЭЛЭНГЭ: Хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг тодорхой үр дүнд хүрсэн хэмээн дүгнэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-04-13 15:24:14

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XV хуралдаан энэ сарын 12-ны өдрийн 11.40 цагт 65.7 хувийн ирцтэйгээр эхэлж, оройн 22.00 цаг хүртэл хуралдан, 13 ажил, асуудал хэлэлцэн баталлаа.

 

Хуралдааны эхний асуудал болох Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, мөн аймгийн 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтүүдийг тус бүр тодорхой үр дүнд хүрсэн байна гэж дүгнэлээ.

 

Мөн хуралдааны хэлэлцэх асуудлын нэг гол заалт болох “Нээлттэй Сэлэнгэ” аймгийн хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа.

 

Тус хуралдаанд аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга, удирдлагууд оролцож, төлөөлөгчдийн сонирхсон асуултад нэмэлт тайлбар мэдээллийг өгсөн.

 

Энэ удаагийн XV хуралдааны даргалагчаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч А.Дашбат ажиллалаа.

Холбоотой мэдээ