СЭЛЭНГЭ: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-04-12 19:22:24

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өнөө шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Цагааннуур, Орхон, Орхонтуул, Ерөө, Мандал, Баянгол сумын нутгаар, маргааш өдөртөө  Сүхбаатар,  Баянгол, Цагааннуур, Орхон, Орхонтуул, Мандал сумын нутгаар цасан шуурга шуурна.


4 дүгээр сарын 13-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -1-6 градус, өдөртөө +9+14 градус хүйтэн байна.


Сүхбаатар хот орчмоор багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -1-3 градус, өдөртөө +12+14 градус хүйтэн байна.


4 дүгээр сарын 14-18-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 16-нд ихэнх сумын нутгаар бага зэргийн хур тунадас орно.


Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр байна. Агаарын температур шөнөдөө  -4-9 градус хүйтэн, өдөртөө +8+13 градус дулаан байна.

Холбоотой мэдээ