СЭЛЭНГЭ: Хүүхдийн их наадамд оролцох эрх авав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн
Өсвөрийн дугуйчдын Уулын дугуйн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-нд боллоо.
Тус тэмцээнд “Дугуйтай Сэлэнгэ”
клубийн 14 тамирчин амжилттай оролцож 8 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль
хүртсэн байна.
Мөн клубийн тамирчид багаараа тэргүүн
байр эзэлж, гурван тамирчин 6 дугаар сарын 15-нд Баянхонгор
аймагт болох Хүүхдийн их наадамд оролцох
эрх авчээ.
Шилдэг тамирчдыг тодруулбал, 14-16
насны
эрэгтэйчүүдийн
марафон, кросс
каунтри төрөлд Б.Бат-Ирмүүн, эмэгтэйчүүдээс Б.Номинжин
нар хос алтан медалийн эзэд болжээ.
Мөн 11-13
насны
эмэгтэйчүүдээс марафон, кросс каунтри төрөлд
О.Цэнгүүн хос алтан медаль, эрэгтэйчүүдээс А.Цэнгүүн,
Ё.Төгөлдөр
нар тус тус алтан медаль хүртсэн байна.
О.Нандин-Эрдэнэ, М.Хонгорзул,
Б.Төгсцогт
нар мөнгөн медаль, Г.Ариун-Хүслэн
хос хүрэл медаль хүртэж, Өсвөрийн дугуйчдынхаа
үзүүлсэн амжилтаар “Дугуйтай Сэлэнгэ” клуб
шилдгээр шалгарчээ.
Энэхүү тэмцээнийг аймгийн БТСГ-аас марафон, кросс каунтри гэсэн хоёр
төрлөөр зохион байгуулсан аж.