Дархан суманд бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-09-06 00:42:13

Дархан-Уул аймгийн Дархан суманд энэ онд “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн 1 тэрбум 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 17 ажил хийгдэхээр төлөвлөжээ.

Эдгээрээс энэ сарын тавны байдлаар 12 гэрээ байгуулагдсаны 10 төслийн ажил эхлэсэн. Үүнд: “Бид олимпийн эзэд төсөл”-ийг “Экстрим стар” ХХК гүйцэтгэж хүлээлгэж өгчээ. Харин тус сумын 11 дүгээр багийн 3, 4 дүгээр байрны Хүүхдийн тоглоомын талбайн ажлыг гүйцэтгүүлэхээр “Дата хаус центер” ХХК-тай гэрээ байгуулж ажлаа эхэлсэн. 7 дугаар багийн Хүүхдийн тоглоомын талбайн ажлын гүйцэтгэгчээр “Дархан хөлөг” ХХК ажиллаж 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Мөн 15 дугаар багийн Мангиртын 7 дугаар хэсгийн Хүүхдийн тоглоомын талбайн ажлын явц 50 хувьтай “Ноён Өндөр” ХХК гүйцэтгэж байна.

"Жишиг хороолол-4" төслийн гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Маргад Монгол” ХХК ггүйцэтгэл 10 хувьтай. Дөрөвдүгээр багийн 8, 9 дүгээр байрны урд зам, орон сууцны хороолол доторх авто зам засварын ажил дөнгөж таван хувьтай “Эвт-Уул” ХХК гүйцэтгэж байгаа ажээ. Үүнээс гадна “Өргөө” багийн 8б, 9, 11, 14, 15 дугаар байрны орон сууцны барилгын гадна фасадны ажлын явц 10 хувьтай байгаа бол хоёрдугаар багийн гурван хэсэгт "Шинэ гудамж" төслийн ажлыг “Булган АЗЗА” ТӨХК 90 хувьтай байна гэж аймгийн Захирагчийн албанаас мэдээллээ.

                                                                                                                                                         Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ