ДОРНОГОВЬ: Лабораторийн тасаг 24 цагаар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-04-07 13:21:08

Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Лабораторийн тасаг 24 цагаар ажиллаж шаардлагатай шинжилгээг хийж байна.

Тухайлбал орчин үеийн дэвшилтэт технологи бүхий лабораторийн тоног төхөөрөмжөөр клиник, нян судлал, серологи, иммунологи, сүрьеэ, иммуногематологи, вирус судлал, эмгэг судлалын нийт 50 гаруй нэр төрлийн шинжилгээг орон нутагтаа хийж буй.

Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдварын өвчлөлтэй холбоотойгоор молекул биологийн лабораторийн шинэ технологийг оношилгоонд нэвтрүүлж, энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар аймгийн хэмжээнд гурван PCR-ийн лаборатори ажиллуулж, вирусний халдварын оношилгоог хийж байгаа хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээлэв. Ингэснээр иргэдийн цаг зав, эдийн засаг хөрөнгө мөнгийг хэмнэжээ.

Холбоотой мэдээ