Швейцарын компани дуунаас хурдан нисэх онгоц бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2023-03-31 16:41:14

ЦЮРИХ. /hightech/. Швейцарын “Destinus” гарааны компани устөрөгчийн түлшээр ажилладаг хөдөлгүүр бүхий дуунаас хурдан зорчигч тээврийн нисэх онгоц бүтээж, 2022 оны сүүлчээр хийсэн туршилтын нислэгүүд нь амжилттай болсныг зарлажээ. 


“Destinus”-ийн инженерүүдийн мэдээлснээр, тэдний бүтээсэн онгоц нь 5 Мах (ойролцоогоор 6125 км/цаг) хүртэл хурдалж чадсан байна. Ийм хурдтайгаар АНУ-ын агаарын довтолгооноос хамгаалах “Aegis” системийн пуужингууд нисдэг ажээ. ““Destinus”-ийн устөрөгчийн хөдөлгүүрийг Испанийн “ITP Aero” компани бүтээсэн бол их бие болон устөрөгчийн катализатор зэрэг зарим эд ангийг нь 3D-принтерээр хэвлэжээ.


Уг онгоцоор Лондоноос Нью-Йорк хүртэл ердөө 90 минут, Шанхайгаас Дубай хүртэл 1 цаг 45 минут (ердийн нисэх онгоцоор 8 цаг ниснэ), Токиогоос Сидней хүртэл 2 цаг 15 минут (9 цаг), Малайзаас Египет хүрэхэд 4 цаг (18 цаг) нисэх гэнэ. 


Хөгжүүлэгчдийн мэдэгдэж байгаагаар, “Destinus” нь цэргийн нисэх онгоц биш бөгөөд ирээдүйд дуунаас хурдан нислэгээр аялж жуулчлах боломжийг судлах зорилгоор бүтээсэн байна. 

Холбоотой мэдээ