ӨВӨРХАНГАЙ: Богд суманд 4.9 магнитудын газар хөдлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-03-26 15:50:28

Арвайхээр /МОНЦАМЭ/. Богд сумаас баруун хойд зүгт 25 километрийн зайд өнөөдөр 12.28.24 цагт 4.9 магнитудын газар хөдлөлт боллоо.

Сумын ЗДТГ-ын дарга Т.Баттогтохоос тодруулахад “Ойролцоо нутагладаг хоёр, гурван малчин айлд сүрхий чичирхийлэл үүссэн байна. Сумын төвд ч айл өрхүүдэд нэлээн мэдрэгдсэн. Газар хөдлөлттэй холбоотойгоор ямар нэг хохирол учраагүй” гэлээ.

Богд сум нь Монгол Алтайн нурууны үргэлжлэл, уулархаг бүсийн нөлөөгөөр газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог бөгөөд хавар, намрын улиралд газар хөдлөлтийн чичирхийлэл байнга мэдрэгддэг байна.

Аймгийн Онцгой байдлын газраас 2022 онд тус суманд Команд штабын сургууль хийж, Онцгой комисс, төрийн албан хаагчдыг газар хөдлөлт, гамшиг ослын үед ажиллах бэлтгэл, бэлэн байдлыг хангуулжээ. 

Холбоотой мэдээ