Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар БНХАУ-ын “Super brain” телевизийн шоунд ялжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-03-26 10:15:45
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын хамгийн олон үзэгчтэй Jiangsu телевизийн “Super brain” шоу нэвтрүүлэгт Монголын оюун ухааны академийн тамирчин, Ой тогтоолтын дэлхийн аварга Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар амжилттай оролцож, ялалт байгуулжээ.


Jiangsu телевизийн “Super brain” шоу 3 дугаар сарын 24-нд олон нийтэд хүрчээ.


Тэд “Тархины хаан” хочит Cheng Zhi Qiang болон өнгөрсөн оны Хятадын ой тогтоолтын аварга Xu Yangran нартай өрсөлдөж хүний алганы хээ тогтоох зэрэг даалгавар хийж гүйцэтгэжээ. Улмаар Хятадын тамирчид тэмцээний төгсгөлд алдаа гаргаж, Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар бүтэн оноогоо авч чадсанаар 5:6 харьцаатайгаар ялсан байна.


Ташрамд дурдахад, Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар нь Бээжингийн их сургуулийн оюутнууд бөгөөд Гиннесийн дээд амжилт эзэмшдэг юм.


Холбоотой мэдээ